ҮЙЛИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

“Дахин дурла”-д тавтай морилно уу! "Бид", "манай" гэсэн үгс нь “Дахин дурла”-г илэрхийлнэ. “Дахин дурла” нь үйлчлүүлэгчид зориулан бүх холбогдох мэдээлэл, контент, бүтээгдэхүүн, үйлчилгээг багтаасан энэхүү дэлгүүр болон вэбсайтыг ажиллуулдаг.

 “Дахин дурла” нь Shopify-р дэмжигдсэн онлайн дэлгүүр ба биет дэлгүүргүй

Доорх үйлчилгээний нөхцөл ("Үйлчилгээний Нөхцөл") нь Үйлчилгээг ашиглахад таны эрх, үүргийг тодорхойлно.

Үйлчилгээг зочлох, ашиглахдаа та энэхүү Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг хүлээн зөвшөөрч байна.

01. ХАНДАЛТ БА БҮРТГЭЛ

Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр та өөрийн оршин суугаа мужид насанд хүрсэн хүн болохоо баталгаажуулна.  Бүртгэлээ бусдад шилжүүлэх, худалдах, лицензлэх боломжгүй.

02. МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Бид бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг нарийвчлан оруулахыг хичээдэг ч дэлгэц дээрх өнгө, харагдац нь жинхэнэ бүтээгдэхүүнээс ялгаатай байж болно. Бид бүтээгдэхүүний тайлбарыг мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй.

03. ЗАХИАЛГА

Захиалга өгөхдөө та Веб хуудаснаас бэлэн худалдаалагдаж буй бүтээгдэхүүний загвар, размер зэрэг мэдээллүүдтэй сайтар танилцсан байна. Төлбөр хийгдсэний дараа захиалга баталгаажна.

04. ҮНЭ БА ТӨЛБӨР

Үнэ, хөнгөлөлт мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Захиалгын үед тогтоосон үнэ хэрэгжинэ.

05. ХҮРГЭЛТ БА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ

  • 12:00 цагаас өмнөх захиалга → өдөртөө хүргэгдэнэ
  • 12:00 цагаас хойшхи захиалга → маргааш хүргэгдэнэ
  •  Орон нутгийн унаанд тавьж, жолоочийн мэдээллийг илгээнэ             (Онцгой тохиолдолд хойшлогдох бол урьдчилан мэдэгдэнэ)

06. ОЮУНЫ ӨМЧ

Манай үйлчилгээний бүх контент, бренд, дизайн, дүрс зэрэг нь “Дахин дурла”дэлгүүрийн оюуны өмч бөгөөд хуулиар хамгаалагдсан. Бичгээр зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараах, ашиглахыг хориглоно.

07. НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ

Үйлчилгээнд гуравдагч талын вэбсайтын холбоосууд байж болно. Бид тэдгээр сайтын агуулга, нарийвчлалыг хариуцахгүй. Тэдгээрт хандах нь таны өөрийн эрсдэл дээр тулгуурлана.

08. SHOPIFY-ТАЙ ХАРИЛЦАА

“Дахин дурла”нь Shopify-аар дэмжигдэж ажилладаг. Харин та “Дахин дурла”-тай шууд гүйлгээ хийдэг. Shopify нь таны худалдан авалттай холбоотой ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

09. НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Үйлчилгээгээр цуглуулсан бүх хувийн мэдээлэл манай Нууцлалын бодлогын дагуу хамгаалагдана. Мөн Shopify таны мэдээллийг боловсруулж болно.

10. САНАЛ ХҮСЭЛТ

Санал, сэтгэгдэл илгээснээр та бидний үйлчилгээг сайжруулахад маш их тус нэмэр оруулах болно.

11. АЛДАА, БУРУУ МЭДЭЭЛЭЛ

Бид мэдээллийн алдааг засах, захиалгыг цуцлах эрхийг хадгална. Зарим тохиолдолд бүтээгдэхүүний тайлбар, үнэ зэрэгт буруу мэдээлэл байж болно. Буруу ташаа мэдээлэл байх аваас мэдэнд мээдэгдэж туслаарай.

12. ХОРИГЛОСОН ҮЙЛДЛҮҮД

  • v Хууль бус зорилгоор ашиглах
  • v Оюуны өмчийг зөрчих
  • v Хуурамч мэдээлэл дамжуулах
  • v Спам илгээх
  • v Вирус оруулах
  • v Үйлчилгээг хуулбарлах, дахин худалдах
  • v Бусдын хувийн мэдээлэл цуглуулах
  • v Автомат хэрэгсэл, робот, AI хэрэгслээр хандах

13. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

Онлайн дэлгүүр нь дараах тохиолдолд үүсэх хохирлыг хариуцахгүй:

  • v Гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол
  • v Интернэт холболт, техникийн эвдрэлээс үүдэлсэн үйлчилгээний тасалдал
  • v Худалдан авагчийн буруутай үйлдлээс үүссэн хохирол
  • v Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас учирсан хохирол

14. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАРИУЦЛАГА

Онлайн дэлгүүр нь Монгол Улсын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Доголдолтой бүтээгдэхүүн хүлээн авсан тохиолдолд худалдан авагч 24 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй бөгөөд дэлгүүр солих буюу төлбөрийг буцаан олгох арга хэмжээ авна.

15. ХОХИРЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ

Ямар ч тохиолдолд дэлгүүрийн хүлээх хариуцлага нь худалдан авагчийн “тухайн гүйлгээний үнийн дүнгээс” хэтрэхгүй. Үүнд шууд бус, дам хохирол, орлогын алдагдал хамаарахгүй.

16.  ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

Байгалийн гамшиг, дайн, ажил хаялт, засгийн газрын шийдвэр, цахилгаан болон интернэт үйлчилгээний тасалдал зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үүсэх хохирлыг дэлгүүр хариуцахгүй. Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд худалдан авагчид аль болох түргэн мэдэгдэнэ.

17. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Үйлчилгээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд талууд “30 хоногийн дотор” харилцан зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Шийдэгдээгүй тохиолдолд Монгол Улсын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар” болон шүүхэд хандах эрхтэй.

18. ХОЛБОО БАРИХ 

  • Нэр: Дахин дурла /Dahin durla/
  • Компани: Ундрах Эрчим ХХК
  • Регистрийн дугаар: 6043461
  • Утасны дугаар: 976 80664486
  • Email: bolormaabtmnkh@gmail.com
  • Хаяг:  Кингтауэр 122 р байр, Маршал таун, ХУД, Ulaanbaatar, 17012, Mongolia